Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Энэ намрын олноос онцгойрсон бүсгүйчүүд
Папарацци

Энэ намрын олноос онцгойрсон бүсгүйчүүд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/01/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Салбар салбарын олноос онцгойрч буй сайхан бүсгүйчүүдийг танилцуулж байна. Тэдний хувьд өөрийн авъяас, гоо үзэсгэлэн, ур ухаан, амбиц карьераараа олноос онцгойрч олонд танигдсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Атгаад алдсан М.Анхцэцэг


“Токио 2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн -87 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 4 дүгээр байрт орсон. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа тэрээр огцом өргөлтөөр 110 кг-ыг амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн оролдлогоор 145 кг-ыг захиалж өргөөөд амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан. Гэхдээ тэр бусдаас онцгойрч чадсан. Тайж овгийн Мөнхжанцангийн Анхцэцэг нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ Монголын туйванчдын оргил амжилт юм.

М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан гэдэг.
Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон.

Анхны медалийн авчирсан М.Уранцэцэг


Токио 2020″ Зуны олимпын XXXII наадмын анхны медиалийг тэрээр эх орондоо авчирсан. М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ. Эцэг Мөнхбат нь сумандаа үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөхийн удамтай Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. 2006 онд “Женко” клубын тамирчин болсон, энэ үеэр Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон.

Эх Цэрмаа нь түүнийг жингээ барих хоолоо зохицуулахад нь голчлон оролцож дасгалжуулдаг байна. Тэрээр энэ жилийн онцгой бүсгүйчүүдийн нэг яахын аргагүй мөн.

Дэлхийд цойлсон Ж.Энэрэл


Монголын загварынхнаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн модель бол Ж.Энэрэл. Тэрээр алдарт “Mercedes-Benz” компанийн 2021 оны шинэ загвар болох C-Class (W206)-ны нүүр царай болсон. Энэ нь 120 жилийн түүхтэй, дэлхийн алдарт автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компанийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм. Эдүгээ 27 настай авьяаслаг модель Ж.Энэрэл анх 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Улмаар “Asia’s new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, ‘Miss World Mongolia’ тэмцээний II байранд тус тус шалгарч байв. Мөн үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлэх болох “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож байсан.
Тэрээр үндэсний хэмжээнд Gobi Cashmere, Yamā brand, Mongol Brand-үүдын нүүр царай болсноос гадна “Alexandr McQueen”, “Hermes”, “Balenciaga” зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд голлох моделиор оролцжээ.

Ж.Энэрэл дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг яах аргагүй мөн юм. “

Бүжгийн “хатан” Б.Халиун


“Ододтой бүжиглэе” шоуны тайзан дээр гялалзаж явсан оролцогчдын төлөөлөл бол “Ангууч” хочит Б.Баттөр, түүний хамтрагч Б.Халиун нар. Тэдний үзүүлбэр бүрийг шимтэн сонирхож, дэмжиж байсан хүн олон. Тэд үзэгчдийн хүсэлтийг талаар болгоогүй, шоундаа түрүүлж чамгүй өндөр амжилт үзүүлсэн. Энэ хэрээрээ бүжигчин Б.Халиун олноо танигдаж, бусдаас онцгойрч чадсан юм. Түүний хувьд “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш хийдэг. Тэрбээр СУИС-ийг бүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. СУИС-ийг төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд Үндэсний урлагийн их театрт жүжигчнээр ажилласан гэдэг. Түүний ханийг О.Эрдэнэ-Очир гэдэг. Тэд “Moon dance” хамтлагт 2013 онд ороод танилцжээ. Б.Халиун ханийнхаа хамт 2019 онд ДАШТ-д хамт оролцон, хослон бүжиглэж байсан түүхтэй. Тэрээр нөхрийн хамт өнгөрсөн жил “Dance chance” буюу “Бүжгийн боломж” төслийг санаачлан удирдаж, халимаг, хотон, буриад бүжгийн чалленжийг цахим орчинд давалгаалуулсан юм. Тэдний давалгаанд олон хүн нэгдэж, бүжиглэсэн билээ. Мөн бүжиглэхээс гадна дуулах авьяастай.

Шаггүй дуучин болохыг нь ханьтайгаа хамт “Алтаргана” дууг хэрхэн дуулснаас бэлхнээ харж болно.

Дэлхийн аварга нүүр будагч Энхчимэг


Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнгээ тодотгохыг хүсдэг. Тиймээс нүүрээ будах нь охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, эрч хүч, дотоод ертөнцөө илэрхийлэх боломжийг өгдөг. Энэ жил тод неон өнгөнүүд нүүр будалтад хүчтэй орж ирж буй. Мөн хэзээ ч моданаас гарахгүй хувь хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон натурал будалтууд ноёлсон хэвээрээ байгаа тухай нүүр будагч Б.Энхчимэг онцолдог. Тэрбээр Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг “OMC Hair world” буюу дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон учраас салбараасаа онцгойрч чадсан.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.