Нэгэн үе “Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг таван хүү, ганц охинтой. Эхнээсээ эрийн цээнд хүрч яваа хөвгүүдээрээ гангарсан тэрээр Унгарт дээд боловсрол эзэмшсэн нэгэн.
Монголын Хөрөнгийн Биржээс ажлын гараагаа эхэлсэн Ч.Ганхуяг захирал өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хас банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Ард Санхүүгийн Нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудаас гадна Монголын Эдийн Засгийн Форум, CEO клуб, “Дуулиан 2020” ТББ, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг” зэрэг олон арван хэрэгцээт байгууллагыг санаачилж, олон зүйлд анхдагч болжээ.
Мөн Монгол Улсын Сангийн Дэд Сайдаар ажиллаж байсныг монголчууд мэдэх билээ. Маш залуудаа ихийг бүтээсэн, Монголын урдаа барьдаг банкируудын нэг тэрээр өдгөө олны хүч оломгүй далай гэдгийг харуулахаар асар том зорилготой “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийг байгуулан ажиллаж байна.