Монголын Кино урлагт нэр нэгт, үзэсгэлэнт бүсгүйчүүд бий. Нэг нь МУГЖ И.Одончимэг, нөгөө нь УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг. Түүнийг “Театр Одноо” хэмээн урлагийнхан тодотгож ялгадаг.
Тэрбээр эдүгээ Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж яваа уран бүтээлч юм. Тэрээр театрын уран бүтээлээс гадна сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд тоглож өөрийнхөө эрч хүч авьяасыг гайхуулах болсон.
Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 36 настай бөгөөд СУИС-иа төгссөнийхөө дараа UBS телевизэд киноны дуу оруулагчаар ажиллаж байжээ. Тэрээр “Sex and city” киноны гол дүр Шарлотын дүрийн дууг оруулж байсан гэнэ шүү.
Та бүрийн авъяастай цоглог жүжигчин бүсгүйдээ урлагийн өндөр амжилт хүсэе.