Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Хэн дуртай нь COIN гаргадаг боллоо
Сонин хачин

Хэн дуртай нь COIN гаргадаг боллоо

Эрхэм админBy Эрхэм админ10/21/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Биткойн, түүнийг дагасан крипто валютын зах зээл олон улсын анхаарлын төвд орсноос хойш хялбар аргаар баяжихыг хүсэгчид уг зах зээлд оролцох нь ихэссэн.

Улмаар крипто валютын зах зээл дэх луйврын хэргүүд олноор гарах болжээ. Монгол Улсын хувьд ч үүнийг тойрч гарахгүй нь бололтой. Иргэдийн зүгээс сүүлийн үед койн худалдан авах хүсэл ихэссэнтэй холбоотойгоор хэн дуртай нь койн гаргах болов. Хөл хорионы үед анхлан АРД санхүүгийн нэгдлээс Ард койныг гаргаж 10 төгрөгөөс 250 төгрөг хүртлээ өссөн боловч, өдгөө эргэж унан чүү чай 120 төгрөг дээр тогтоод байгаа юм.

 

Крипто вальютын мэдлэггүй нь алдаж, “айхтар” нэг нь хожсон тал бий. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр “форекс” хочтой О.Мөнхжин ба түүний нөхөд IHC койныг 30 мөнгөөр цахим зах зээлд гаргасан. Өдгөө тус койны ханш дэлхийд 870 орчимд эрбэлэгдэж байгаа гэнэ лээ. Тус койны дээд ханш 6,9-7,1 төгрөг хүрсэн ч, 6 төгрөг рүү эргэн уруудсан.

Харин саяхан өөрийгөө тэрбумтан гэж зарласан Б.Ирээдүй буюу Ноён IZ нэрийн койноо гаргаж байгаа л гэнэ. Үнэндээ хэдэн төгрөгөөр хэдийг гаргаж, хэрхэн авах нь тодорхойгүй. Түүнчлэн, нэгэн барилгын компани “GER” нэртэй койн гаргаж байгаагаа зарлаж реклам сурталчилгаагаа яваад эхэлжээ.

Үнэндээ Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй талаар мэдээллэсэн.

 

Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй гэдгийг хэлээд буй.
Одоогоор улсын хэмжээнд Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж гэсэн гурван бирж л үйл ажиллагаа явуулж байгаа. Харин дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа.
Тагнуулын байгууллагын зүгээс биткойн түүнийг дагасан крипто валютын зах зээл дэх луйврын арга, хэлбэрийг судалж байгаа гэлээ.

Крипто валют худалдаж авахад хөрөнгийн биржээр арилжаа хийхээс гадна цахим хэтэвч хэрэглэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Exodus, Jaxx, Ledger Nano S зэрэг хууль ёсны хэтэвчнүүд байдаг ч залилан мэхлэх зорилготой олонд танигдаагүй хэтэвчнүүд ч цөөнгүй. Учир нь энэ төрлийн хэтэвчийг хэрэглэх үед нууц түлхүүр нь залилан үйлдэгчдэд давхар очдогоос гадна хэтэвчний нууц кодыг мэддэг бусад этгээд танаас хамааралгүйгээр крипто валютыг завших боломжтой байдаг. Иймд олон нийтэд танигдсан, баталгаатай хэтэвч ашиглах нь зүйтэй бөгөөд нууц түлхүүрийг танаас өөр хэн ч мэддэггүй болохыг, мөн хэтэвчиндээ нэвтрэхдээ Phishing-ийн сайт хэрэглэж буй эсэхээ нягтлах шаардлагатай.

Phishing ба Хуурамч крипто валют худалдаалах

 

Энэ төрлийн цахим сайтууд нь хортой кодын тусламжтайгаар таны крипто валют төдийгүй санхүүгийн бусад хувийн мэдээлэлд ч нэвтэрдэг. Ингэхдээ олонд танигдсан аж ахуйн нэгж, төслийн нэрийг барьж үйлчилгээ санал болгодог. Иргэд үүнийг ихэвчлэн андуурч итгэдэг нь албан ёсны нэрээс цэг, таслал, доогуур зураас зэрэг үл анзаарагдам ялгаатай байдагт оршдог аж. Тэд иргэдэд ямар нэгэн ашигтай үйлчилгээ санал болгож түүнд хандах төдийд мэдээлэл алдагддаг байна. Энэ төрлийн залилан үйлдэгчдийн арга, ажиллагаа боловсронгуй болсоор байгаа ба Airdrops зэрэг шинээр гарч буй крипто валют, зоосноос бага хэмжээтэйг үнэгүй тараах замаар олны анхаарлыг татдаг. Хуурамч крипто валют худалдаалах арга нь дээр дурдсан хууран мэхлэх аргуудаас цөөн тохиолддог ч хэн нэгэн этгээд хуурамч крипто валютад хөрөнгө оруулахыг танд санал болгох эрсдэл байсаар байна. Ингэхдээ крипто валютын зах зээлийн талаарх мэдлэг хомс иргэдийг сонгож залилах нь элбэг тул ямар ч тохиолдолд өндөр өгөөжтэй крипто валютын арилжаа эрхлэгч танд хандаж хөрөнгө оруулахыг ятгахгүй гэдгийг л санах хэрэгтэй аж.
Олны танил хүн болон олонд танигдсан төсөл, хөтөлбөрийн нэрийг барих
Энэ төрлийн залилангийн Phishing-ээс ялгаатай байдал нь олны танил хүн, төсөл хөтөлбөрийн нэрийг барьж цахим орчинд дагагчдын тоогоо нэмэгдүүлж, тэдний дунд уралдаан зарлах, бэлэг санал болгох зэргээр итгэлийг олж авдаг. Улмаар Ponzi-ны схемтэй адилаар таны сэтгэл хөдлөлд тулгуурлан ямар нэгэн төсөл хөтөлбөр, түргэн баяжих боломжийг санал болгож, үүндээ хөрөнгө оруулахыг хүсдэг байна. Монголчуудын хувьд хэн нэгэн алдартай жүжигчний нэрээр нээсэн хуудсан дахь урамшуулал, мөнгө өгнө гэсэн зарыг олноороо дагаж хошуурдаг нь энэ төрлийн залиланд автах магадлалтайг харуулдаг юм.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.