Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг Б.Нямтайширынх
Папарацци

Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг Б.Нямтайширынх

Эрхэм админBy Эрхэм админ11/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Өдгөө 70 насыг зооглож яваа тэрээр гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг байсан ч, сүүлийн үед их ил гарах нь ихэссэн.

Б.Нямтайшир ноёны хувьд хоёр жилийн тэртээ “Гавьяат ажилтан” цол тэмдэгээ Ерөнхийлөгчөөс гардахдаа сэтгүүлч нараас нуугдан байж дуртай дургүй шагналаа аваад үл үзэгдэгч мэт арилсан гэдэг.


Энэ айлын “тэргүүн хатагтай”*-г Хулан гэдэг. Сэхээтэн буриад гаралтай айлын ганц охин гэгддэг Хулан хатагтай том хүү Н.Номтойбаярыг намын ах нартайгаа “уралцан”, “аав”-ынх руу ачигдсны дараагаар олны нүдний өмнө байж, хүүгийнхээ өр нимгэн зан чанарын талаар нулимс дуслуулан ярьж байв. Тэд Н.Номтойбаяр хүүгийнхээ 17 насанд төрсөн Мөнгөншагай хүүг гар дээрээ өсгөн, өөрсдийнхөө нэр дээр өргөж авсан юм билээ. Мөнгөншагай АНУ-д нэр хүндтэй цэрэг тагнуулын сургууль дүүргэж ирээд багагүй хугацааг үдэж буй. Тэрээр өдгөө загвар өмсөгч Ялгуунтай хамтран амьдарч, эхнэр нөхөр болох хэмжээнд хүрээд буй.


Том хүү Н.Номтойбаярын хувьд хэзээнээс дуулиан шуугианы эзэн байж ирсэн. Өдгөө 43 настай тэрээр хэд хэдэн бүсгүйгээс нийт таван хүүхэдтэй. Харин албан ёсоор ханилж сууж байсан нь хоёр бүсгүй. Том хүү Мөнгөншагайгийн ээж Туяаг бол Н.Номтойбаярын анхны хайр. Гэвч тэрээр насаар Н.Номтойбаяраас хэдэн насаар эгчмэд байсан тул Нямтайшир ноён, Хулан хатагтай нар хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Харин тэдний дундаас төрсөн хүүг отгон хүүгээ болгосон. Н.Номтойбаяр хүүхэн шуухан, архи тамхины асуудалд орооцолдож явахдаа Мандухай хэмээх бүсгүйтэй амьдралаа холбож хоёр ихэр охин төрүүлсэн.

Гэвч тэдний амьдрал 5 жилээс хэтрээгүй. Эрхэм Номтойбаяр дуучин бүсгүйтэй амраглаж, харилцаандаа цэг тавьсан. Харин дөрвөн жилийн өмнө загвар өмсөгч Намуун гэх өөрөөсөө 20 насаар дүү бүсгүйтэй ханилж, хоёр дэрсхэн хүү төрүүлсэн сураг дуулдана лээ.
Нямтайширынх Н.Цэлмүүн гэх ганц охинтой. Охин нь энэ жил 38 нас хүрч буй бөгөөд аавынхаа бизнесийг үргэлжлүүлж, өргөтгөн МАК-ын Ерөнхийлөгчийн орыг залгаж буй. Тэрээр 2000 оны сүүлчээр Цолмон гэх залуутай анхны амьдралаа сүр дуулиантайгаар холбосон ч, хүүгээ төрсний дараагаар хоёр тийш болсон. Хүүг мөн л ноён Нямтайшир, хатагтай Хулан нар өсгөж, өндийлгөж буй. Н.Цэлмүүний хувьд нэг хэсэг “Ард”-ын Ганхуягийн дүүтэй романслаж байсан ч, амьдралын ханиараа өөрөөсөө хэдэн насаар дүү Б.Баттүшиг гэх залуутай холбосон.

Түүний нөхөр Б.Баттүшиг нь Ерөнхий сайд С.Батболдын анхны эхнэрээс төрсөн том хүү нь юм. Тэд дундаасаа дахин хоёр хүүхэд төрүүлсэн билээ.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.