Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Олон улсын марафончид Богд хан ууланд уралдана
Фото

Олон улсын марафончид Богд хан ууланд уралдана

coolНийтэлсэн: cool08/09/2018Шинэчилсэн:12/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.  

Ултра трайл төрлийн марафон нь Богд хан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богд хан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулан олон орны тамирчдад Монголын өргөн уудам тал, уул толгод, ой мод, хот суурин газрыг нэг дор бүгдийг харж, мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

Харин хөл нүцгэн гүйлтийн хагас марафон нь Шавартын аманд 21 км-ийн зайд болох бөгөөд Япон Улсын Хөл нүцгэн гүйлтийн холбооны ерөнхийлөгч ноён Ёошино өөрийн биеэр оролцох бөгөөд Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцоно.

Энэхүү 50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафоны төрлүүд болох 3, 5, 10, 21 км-ийн зайн төрлүүд мөн Шавартын аманд зохион байгуулагдана.

22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү марафонд олон улсын гүйлтийн тамирчин, ууланд авирагч, спортын олон төрлөөр хичээллэдэг, 2018 оны 5 сард дэлхийн ноён оргил Эврестэд амжилттайгаар гарсан Франц Улсын иргэн хатагтай Карол Фүкс урилгаар хүрэлцэн ирж оролцох юм.

Тус тэмцээнд дотоодын 1000 гаруй хүүхэд залуучууд, тамирчид болон гадаад орнуудын 200 гаруй тамирчид, гүйлтийн спортыг сонирхогчид хүрэлцэн ирж оролцох тооцоотой байна. Тухайлбал: Япон Улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирж оролцоно.

Ерөнхий зохион байгуулагчаар:

  • Монголын хөнгөн атлетикийн холбоо

Хамтран зохион байгуулагчаар:

  • Шёова Холдингс групп/ Showa Holding Co., Ltd.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо
  • Нүүдлийн Зурган Өгүүлэмж сан
  • Lucent спорт хувцасны брэнд
  • Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа

Ерөнхий ивээн тэтгэгчээр:

  • Шёова Холдингс групп

Ивээн тэтгэгчээр:

  • Чингис хаан банк
  • Монголиан Пропертис компани

Дэмжигч байгууллагаар:

  • Мобиком корпорац

 

Тэмцээний бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпын хорооны 110 тоотод явуулж байна.

Бүртгэлийн хугацаа: 8-р сарын 17-ны өдөр хүртэл

Холбоо барих: 94940307

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.