Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов
Мэдээ

Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов

Эрхэм админBy Эрхэм админ11/03/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүхбаатар дүүргийн хоёр, зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын хашааг явган хүний зорчих хэсэг рүү хэтрүүлэн барьж,  нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын “Талын Шонхор” ХХК, “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг өнөөдөр хүргүүллээ.

“Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг  эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан бол  “Талын Шонхор” ХХК нь барилгын суурийн нүхийг хашаатай тулган ухсан байна. Эдгээр компани барилгын түр хашааг эзэмшил газраасаа хэтрүүлэн барьсны сацуу  явган хүний зам эвдэх зэргээр нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргажээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас аравдугаар сарын 27-нд “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д 24 цагийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Харин өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дахин шаардах хуудас өглөө.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.Шүхэрт “Төрийн захиргааны байгууллагаас газрын гэрээнд заасан шаардах хуудас хүргүүлснийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Эдгээр компани явган зорчигчийн чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж, зам хаасан зөрчилтэй байна” гэв.

Хэрвээ шаардлагад заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.