Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

    06/17/2026

    Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

    06/17/2026

    М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Оны эхний 7 сард 18851 мянган тонн хүдэр боловсрууллаа
Мэдээ

Оны эхний 7 сард 18851 мянган тонн хүдэр боловсрууллаа

Эрхэм админBy Эрхэм админ08/03/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 7 дугаар сар болон оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ. Уурхайчид өнгөрсөн сард 2312 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.5 хувиар, 1162.7 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100.2 хувиар тус тус биелүүлэв. Энэ хугацаанд 2928 мянган тонн хүдэр, 321 мянган тонн исэлдсэн хүдэр олборлож, төлөвлөгөөг 100.8-128.4 хувьд хүргэсэн байна.

Эдгээр үзүүлэлтийг оны эхний долоон сарын байдлаар авч үзвэл, уулын цул гаргалт 100.8 хувь, хөрс хуулалт 101 хувь, хүдэр болон исэлдсэн хүдэр олборлолт 100.7-106.2 хувиар тус тус давж биеллээ. Өнгөрсөн сард Ил уурхайнхан 39400 тууш метр өрөмдлөг хийсэн бол оны эхний долоон сард 311050 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлжээ.

Баяжуулагчид дээрх хугацаанд хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж ажиллалаа. Тухайлбал, өнгөрсөн сард 2675 мянган тонныг, оны эхний долоон сард нийт 18851 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлт 100.6-100.8 хувийн дүнтэй байна. Хүдэр дэх зэсийн металл авалт өнгөрсөн сард 100 хувиар, молибдены металл авалт 119.9 хувиар биелсэн бол оны эхнээс зэсийн металл авалт 100.1 хувь, молибдены металл авалт 111.8 хувийн биелэлттэй байна.

Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн 7 дугаар сард 47637 тонн зэсийн баяжмал, 633 тонн молибдены баяжмал гаргаж, төлөвлөгөөг 101-156.1 хувиар биелүүллээ. Оны эхний долоон сарын байдлаар, 332236 тонн зэсийн баяжмал, 3698 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэн, экспортод ачуулснаар төлөвлөгөө 101.2-132.4 хувиар биелсэн байна. Экспортод гаргасан зэс, молибдены баяжмалын чанарын үзүүлэлт өнгөрсөн сар болон оны эхний долоон сард 101-105 хувиар биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.