Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрүүл хамт олон-эрхэм дээд баян” хөтөлбөр хэрэгжлээ
Мэдээ

“Эрүүл хамт олон-эрхэм дээд баян” хөтөлбөр хэрэгжлээ

Эрхэм админBy Эрхэм админ10/14/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засвар, угсралтын цехийн хамт олон түүхт 30 жилийн ойгоо угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу “Манлайлагч хамт олон ЗУЦ -2021” аяныг жилийн турш зохион байгуулж байна. Энэ хүрээнд ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор  “Эрүүл хамт олон-эрхэм дээд баян” гурван сарын хөтөлбөрийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүллээ.

Хөтөлбөрт долоон багийн 35 ажилтан хамрагдсан байна. Уг хөтөлбөрт оролцогчдыг эрүүл мэндийн замаар болон амралтын өдрүүдээр цэвэр агаарт дугуйгаар болон явганаар аялах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, ажилтнуудыг ажлын байрны дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшихэд уриалах, эрүүл мэндийн чиглэлээр шинэ санал санаачилга гарган хэрэгжүүлэх, эрүүл зөв хооллолтыг хэвшүүлэх зэрэг олон үзүүлэлтээр дүгнэн шалгаруулжээ. Аяны хугацаанд ажилтнуудаас хамгийн их жин хассан нь 17 кг, хамгийн бага нь 2 кг жин хассан амжилт үзүүлэв. Мөн хэвлийн тойргийг 2-32 см хүртэл багасгаж, биологийн насыг 1-10 хүртэл залуужуулсан байна. Хувийн үзүүлэлтээр хөтөлбөрийн “Шилдэг оролцогч”-оор Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Батбаатар шалгарлаа. Тэрээр эрүүл мэндийн замаар болон Сархиа, Баян-Өндөр ууланд 35 удаагийн алхалт хийж, биеийн жингээ 17 кг хасаж, хэвлийн тойргоо 32 см-ээр багасгаж чаджээ. Мөн  тус цехийн ахмад ажилтан, ЗУХ-ийн дарга Л.Батсайхан хамт олондоо үлгэр дуурайл үзүүлж, эрүүл мэнддээ онцгой анхаарсан учир “Манлайлагч оролцогч”-оор тодров. Харин багийн нийлбэр дүнгээр Засварын хэсгийн “Шонхорууд” баг тэргүүлсэн бол Захиргааны хэсгийн “Альфа” баг дэд байрт шалгарсан юм. Түүнээс гадна ЗУХ-ийн ажилтан, уулын спортын Олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ далайн түвшнээс дээш 4220 метрт орших Сутай хайрханд амжилттай авиралт хийсэн нь журмын нөхдийнхөө урам зоригийг хурцалж, бахдал төрүүлсэн сайхан үйл явдал болсныг хөтөлбөрт оролцогчид онцоллоо.

Шагнал гардуулах ёслолын үеэр эрүүл мэндийн гурван сарын хөтөлбөрт оролцогч багуудын үйл ажиллагаа, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд ажилтнууд эрүүл мэндийн хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх санал гаргав.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.