Монголын урлагт өөрийн өнгө төрхтэй реппэр бол “Пуужин” Баяраа буюу Rockit bay. Тэрээр гэр бүлийн харилцаа, хосууд ямар үед шантарч салalтыг сонгодог талаараа үзэл бодлоо нэгэн хэвлэлд хуваалцжээ.
Энэ тухайгаа тэрээр “Ихэнх хосуудын хувьд хүүхэд жаахан байхад, эсвэл хүүхдийн тоо хоёроос илүү болоод ирэхээр маш их ядардаг байх. Тэр тусмаа хүүхдээ хардаг ээжүүдэд сэтгэлзүй, бие мах бодийн ядралт бий болдог гэж ойлгодог.
Энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлж маргаан үүсэх шалтгаан болдог. Энэ үед эр хүн эхнэрээ илүү ойлгож, аль болох ааш аягыг нь тэвчих хэрэгтэй санагдсан. Хосуудын хувьд энэ үеийг нэгнээ ойлгож давж гарч чадвал цаашид амьдрал сайхан “цэцэглээд” явчихна.
Тэвчиж чадахгүй, нэгнээ ойлгож хүлээж авч чадахгүй байх энэ үед л хосууд салалттaй нүүр тулдаг байх гэж боддог.
Бүх хосууд энэ үеийг даван туулдаг. Саллaa гэхэд голд нь хүүхэд л хоxирнo. Сэтгэлийн тэнхээгүй, хувиа арчаагүй эрчүүд эхнэр хүүхдээ орхиод явдаг гэж ойлгодог.
Хүүхдээ хар л даа, ийм хөөрхөн хүүхдийг яаж хаяж явж чадаж байна аа. Өглөө бүр өөрийн мах цусны тасархай, тэр хөөрхөн хүүхэд, өвөрт чинь сэрж байхад эр хүн та салалтыг сонгож байвал арчаагvй байгаагийн л шинж. Би бол хоёр хоног хүүхдээ тэврэхгүй, харахгүй байх юм бол шууд депресстэнэ. Магадгүй гэр бүлийн хүмүүжил, хүнийг хайрлаж чадахгүй эрчүүдийн үйлдэл гэж боддог. Бүх залуу хосуудад энэ үе тохиолддог” гэжээ.