Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэсэн Аса аварга аав ээж буянаа эдлэн амарч явна
Папарацци

Хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэсэн Аса аварга аав ээж буянаа эдлэн амарч явна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/03/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж аварга өдгөө өөрийн үүсгэн байгуулсан Аса ланд амралтын газраа аав ээжээ эрхүүлж яваа ажээ.

 

Түүний аав Улсын заан Д.Долгорсүрэн жирийн л нэг тээврийн жолоочоос сайхан амьдралыг босгож, ёстой л хүний дайтай яваа гэж нутгийн зон олон нь ярьдаг. Түүний гэр бүлийн хүн нь Х.Пүрэвбадам. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат бөхийн удамтай нэгэн.

Тиймдээ тэд олон сайхан хүүхэд төрүүлж, өсгөснийхөө үр шимийг хүртэж жаргаж яваа буурлууд юм.

Хамгийн том хүү нь Д.Сугаррагчаа залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаахь хүү нь Монгол Улсын аварга, Улаанбаатар хотын дарга Д.Сумъябазар.

Аавынхаа аваагүй цолыг авсан эгэлгүй хүчтэн. Тэрний дараах нь Улсын начин Д.Сэржбүдээ. АСА группын захирлын албан тушаалыг хашч, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа бизнесмен. Түүний дараах хүү нь та бидний танил Аса Д.Дагвадорж аварга. Түүнийг гэр бүлийнхээ бизнесийн үндэс суурийг тавьсан гэж ярьдаг. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр Дагваа аварга чадсан. Харийн оронд өөрийн чадлаараа тодорч гарсан аавын хүү.

Харин Д.Долгорсүрэн гуайнх ганц охинтой. Түүнийг Д.Ичинноров гэдэг. Эрдмийн мөр хөөсөн бүсгүй Япон, АНУ-д сургууль дүүргэжээ.

Бөхийн босоо цагаан хийморь энэ л гэр бүлийг ивээсэн. Д.Долгорсүрэн гуай тээвэрт явж ирээд л улсын наадамд зодоглож, бөхийн хүмүүжлээр л хүн болсон гэдэг. Түүний хүүхдүүд нь ч мөн л ялгаагүй бөхөөр хүмүүжсэн.

Ингээд бодохоор бөхгүйгээр энэ гэр бүлийг төсөөлөх аргагүй юм. Бичил бөхийн сургууль гээд хэлчихэд буруудахгүй биз. Бөхийн сургуулийн төгсөгчид бүү тасраг ээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.