Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Фото

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

coolНийтэлсэн: cool08/31/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий өнгөрсөн удаагийн зөвлөлөөс гаргасан үүрэг даалгаврын биелэлт, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэх онцлох ажлуудын талаар танилцуулга хийлээ.

Өмнөх зөвлөлийн хурлаар РС тоглоомын газруудад хяналт тавьж, зөрчил гаргасан төвүүдийн үйл ажиллагааг хаах, цэгцлэх, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг бууруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, Багахангай дүүрэг дэх Нартхангай хүүхдийн төвийн санхүүжилт, үйл ажиллагааг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны антеныг буулгах, цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн юм.

Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Зөрчил гаргасан 50 цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу ойролцоогоор 37.500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор зайд интернет, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох, Удаа дараа зөрчил гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцлуулсан иргэн, аж ахуй, нэгж, байгууллагад дахин бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх зэрэг саналыг Хууль зүйн яаманд хүргэсэн. Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хараа хяналтыг сайжруулах талаар зөвлөмж гаргаж хүргүүлсэн.

Нартхангай хүүхдийн төвийн үйлчилгээнд 9-17 насны нийт 35 хүүхэд хамрагдсанаас одоогийн байдлаар 19 хүүхэдтэй байна. Хөгжлийн чиглэлээр хичээл хоцрогдол нөхөх 5 хичээл сургалт, спорт болон урлагийн дугуйланд 15 хамруулах, амьдрах ухаанд суралцуулах 2 төсөл хэрэгжүүлэн хөгжлийн хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулсан.

Нийслэлийн хэмжээнд нийтийн байр түрээсэлж байгаа болон орцны жижүүр, орон гэргүй иргэд, тэдний хүүхдийн мэдээллийн санг үүсгэх, эрсдэлт нөхцөлд амьдарч буй 69 хүүхдийг хяналтад авч, хариу үйлчилгээнд хамруулсан.

“Анхаарал хариуцлага-эрсдэлгүй орчин” аян өрнүүлж Хөдөө орон нутаг руу гарч буй төв замуудын хяналтын цэг дээр хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, хүүхдийн аюулгүйн дүрэм гарын авлага өгөх, Улаанбаатар хотын 7 дүүргийн хяналтын постод Хүүхэд хамгааллын баг гарч хүүхэд тээвэрлэх, аюулгүй ажиллагааг хангаж нийт 48.785 тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, зөвлөмж өгч ажилласан” хэмээв.

Хуралдаанаар цаашид хэрэгжүүлэх хэд хэдэн саналыг дэвшүүлсэн юм. Тухайлбал, нийслэл, дүүрэгт хүүхдийн хөгжил, хамгааллын төвүүдийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, цахим орчин дахь зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх холбогдох салбарын байгууллагуудтай хамтран ажиллах, сургуулиудад сэтгэл зүйчдийг бэлтгэх, өрөө танхимтай болгох, дүүрэг бүрт хүүхдийн түр хамгаалах байртай болох, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, дахин эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг санал дэвшүүллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.