Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 151 залуу амжилттай төгслөө
Фото

Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 151 залуу амжилттай төгслөө

coolНийтэлсэн: cool09/05/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн онд нээж, мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Тус төвийн дэргэдэх БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төвийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад энэ онд 297 залуу хамрагдснаас 121 залуу сертификатаа аваад байсан юм. Өнөөдөр 30 залуу амжилттай төгсөж, мөн сертификатаа гардан авлаа.

“Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн нийт 8  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Сургалтыг амжилттай төгссөн залуучуудыг бизнес инкубатор төвд сар бүр 440,000 төгрөгийн цалинтай дадлагажуулж, гадаад, дотоодын “IT”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад хандан, өндөр цалинтай ажлын байранд холбож өгдөг юм.

Өнөөдрийн байдлаар мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтад нийт 1890 залуус хамрагдсанаас 642 залуу амжилттай төгсөөд байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.