Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Фото

Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

coolBy cool10/01/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс 1992 оноос эхэлж ахмадын өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил нийслэлийн ахмадын байгууллагаа үүссэний 50 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр давхцаж байгаа юм.

Нийслэлийн ахмадын хорооноос ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Анх ахмад зүтгэлтний холбоо нэртэйгээр байгуулагдаж байсан ахмадын байгууллага цаг үе өөрчлөлт шинэчлэлтийн шаардлагаар нэр томъёо нь өөрчлөгдөж ирсэн хэдий ч үйл ажиллагаа нь өргөжин тэлж, нийгмийн олон талт үйл ажиллагаа явуулсаар энэ жил 50 дахь намраа угтаж байна. Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, орчин цагийн хотжилт суурьшлийг дэлгэрүүлэн хөгжил дэвшлийг цэцэглүүлж, иргэншил соёлыг нутагшуулсан шинэ Монгол болон хөгжих их үйл хэрэгт та бүхэн залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан билээ. Ажил амьдралын дадлага туршлага, ухааны ур чадвар, сэтгэлийн хат суусан ахмадууд та бүхний минь зөвлөмж, зөвлөгөө эх орны ирээдүй болсон энэ цагийн залуу үеийнхэнд ус агаар мэт хэрэгтэй байгааг энд зориуд тэмдэглэн хэлье. Зүрх сэтгэл тархи оюундаа монгол хэмээх тэнгэрлэг нэрийн эрхэмлэн дээдэлж, титэмлэн зассан та бүхэндээ үнэний сайхнаар ерөөл өргөж, сэтгэлийн сайхнаар бэлэг барьж байгааг минь хүлээн авна уу” хэмээлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр есөн дүүргийн төлөөлөл есөн ахмадад нийслэлийн удирдлага хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн СБД-ийн ахмадын хорооны дарга С.Тогоохүүг нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, нийслэлийн Ахмадын хорооны жижүүр Г.Мягмарсүрэнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Жуух бичгээр, Ахмадын хорооны дэд дарга М.Болдыг Монголын ахмадын хорооны шагналаар, ахмад настан Б.Ренчинболдыг Монголын ахмадын хорооны хүндэт тэмдгээр тус тус шагнаж, урамшууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.