Мануус хогны менежмент, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт гээд баахан сургалт, суртал ухуулга явуулаад, хогоо багасга, хэрэглээгээ тана, дахин боловсруул гэж сүржигнэдэг ч яг үнэндээ хий санаа зовохоос хэтэрдэггүй. Төр засаг, хотын удирдлагууд ч хийх ёстой ажлаа мэддэггүй.
Бидний 3 сая хүний ихэнхийнх нь идэш хоолыг хотын хоёр талд хэдэн мянгаар нь муулж, жижиглээд оруулж ирэхэд хамаг сэвс, цус, яс, дотор гэдэс, толгой, шийр нь тэр хавьдаа хэдэн зуун тонноор хог болж, нохой шувуу цуглан талаар нэг тарааж, муудаж ялзран агаар, хөрс, гол горхи бохирдуулж, мал амьтны өвчин үүсгэдэг, газарт булахаар өмхийрч, хортой хий ялгарч, хотоор нэг үмхий үнэртдэг байлаа. Эмээлт гэж нохой шувуу шавсан хонхор. Аргагүй шдээ, 1.6 сая хүний идэх мал хэдэн сая билээ дээ?!
Бид нүдэнд харагдахдаа л санаа тавихаас биш далдуур ямар их хог тарьж, байгаль орчин бохирдуулж, өөрсдийгөө дам хордуулж амьдардагаа мэдэдгүй. Гадны улс, хотуудын нэн тэргүүнд хийдэг ажил хог боловсруулах үйлдвэрүүд байдаг. Хөгжил дорой, газар нутаг ихтэй Африкийн орнууд ч малын гаралтай хог хаягдал боловсруулах үйлдвэр олныг бариулсан. Бусад улсад зг, хот нь өөрсдөө дэмжиж, санхүүжүүлж бариулдаг.
Манайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь аль хэдийн бодлогоор мал махын хэрэглээ, үйлдвэрлэлийн гарцаа тодорхойлоод түүнээс гарах дайвар бүтээгдэхүүн хог хаягдлаа тооцоод, малын яс, тосоо боловсруулах үйлдвэрийг дэмжиж бариулсан байх ёстой байтал өнөөдрийг хүртэл нэг ч мэргэжлийн, салбарын, сайдын хэмжээний хүн томилогдоогүйн уршгаар бид нэг л өдөр тэсрэх биологийн зэвсэг баруун талдаа бэлдэж байсан юм.
Улаанбаатар хотын хогны судалгааг 2016 онд Швейцарт сурж байхдаа хийж, түүгээрээ ОУ-ын хогны менежментийн 2ч хуралд оролцож байхад мэргэжилтнүүдийн хамгийн их гайхдаг зүйл нь манайх хогны ямар ч нэгдсэн бодлогогүй, хариуцсан үндсэн байгууллагагүйд байв.
Монгол
– ердийн хог хаягдлаасаа эрчим хүч гаргаж авах
– 60 сая малынхаа хог хаягдлаар уураг, бордоо, мал, нохой, шувууны тэжээл боловсруулах хэрэгтэй.
Улс нь ч, хот нь ч, тэрбумтнууд нь ч тоож хийгээгүйг ярьж, бичиж шүүмжилж яваад 2019 онд Оюун Бат эгчийн Ясны үйлдвэртэй танилцаад маш их баярлаж байлаа. Италийн үйлдвэрийг Италийн ЗГ-с зээл авч, Эмээлтэд барьж, өдөртөө хэдэн зуун тонноор нь хаягдал яс боловсруулдаг, тариалангийн бордоо, мал, тахиа, гахайны тэжээл, муур нохойн хоол, саван, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд гаргадаг болтол нь ажлуулсан. Тэр хогоо дахин боловсруулах, багасгах, байгаль орчноо хамгаалахыг чинь утгаар нь хийсэн ганц хүн. Монголын зах зээлээ давуулан хангах чадалтай үйлдвэрт нь Хятад руу тос, уураг гаргах зөвшөөрөл өгдөггүй, хаяандаа бордоо үйлдвэрлэж байхад Хятдаас хэдэн зуун тонноор оруулж ирдэг. Өөрсдөө хийхгүй байхаар нь насаараа босгосон бүхнээ барьцаалаад хийсэн энэ зоригтой эмэгтэйг бүх талаар боож, хааж ирсэн. Сүүлд нь үйлдвэрээ тавиад, сөгдөж мөргөн, хөгжлийн банкнаас зээл аваад дөнгөн данган хөл хориог давтал хэдэн шуналтай улстөрчдийн хомрогонд хамаг дансыг нь хаацан байна.
Энэ байдлаараа энэ улсад юм хийх хүнгүй, хийснийх нь нурууг аваад дууслаа дөө
Ану-Үжин