Цэдо гэж нэршсэн М.Цэрэндолгор өнгөрсөн зуны турш “Хотулун гүнж” киноны гол дүрд тоглож, өөрийнхөө ур чадварыг үзэгчдэд харуулж буй.
Тэрээр цахим хуудаснаа “Ээж нь чамгүйгээрээ дахиж удаан хол явахгүй ээ. Энгэртээ тэврээд энэ хорвоог хамтдаа туулнаа.
Унтаж байхдаа ч уйлж байгааг нь хараад дотор харлаад, сэтгэл зовниод өр өвдөх гэдэг нь энэ юм байна даа гэж бодон суулаа. Алтан гартай чадварлаг эмч, сувилагч, асрагч нартаа үнэн сэтгэлээсээ баярлалаа…
Үр хүүхдээ нүүр дүүрэн инээхийг нь харах л хамгийн сайхан мэдрэмж юм даа. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эмнэлэг тохижуулах үйлсэд хувь нэмрээ заавал оруулнаа… Амлаж байна” гэжээ.
Жүжигжин М.Цэрэндолгорын хувьд сар гаруйн өмнөөс эхлэн нэгэн алдартай загварын агентлагт ажиллаж эхэлсэн байдаг.
Түүний хувьд Москва хотноо ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, киноны жүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. Оюутан байхдаа Г.Ундармаагийн “Тютю” кинонд тоглон Монгол үзэгчидтэйгээ танилцсан.
Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцсоноор нь хүмүүс сайн мэднэ. Жүжигчин М.Цэрэндолгор UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй амьдарч, бяцхан охинтой болсон.