Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авлаа
Фото

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авлаа

coolНийтэлсэн: cool11/23/2018Шинэчилсэн:12/08/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөө өглөө хуралдахаар тов зарлагдсан ч МАН-ын бүлгийн хурал хойшилсоноор 16 цагт эхэллээ. Тус хуралдаанаар НИТХ-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг чиг үүргээ биелүүлээгүй учраас  үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэнэ. Үдээс хойш эхэлсэн хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь ирсэнээр ирц бүрдэж, хуралдаан эхэлсэн билээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, горимын санал гаргах хүсэлтээ   НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү гаргалаа. Тэрээр хэлэхдээ АН бүлгээс НИТХ-ыг товлосон цагтаа эхэлж байхыг хүсээд, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг ээлжит бус хуралдаанд хэн танилцуулахыг мэдээлэхийг хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн танилцуулна гэдгийг танилцуулсан.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлгийн горимын саналыг төлөөлөгч Э.Бат-Үүл танилцуулна гэдгийг бүлгийн дарга Ц.Баатархүү хэлсэнээр МУ-ын хөдөлмөрийн баатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Батүүл намынхаа бүлгийн нэгтгэсэн горимын саналыг хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Ийм улс төрийн үйл явц урд нь болж байсан түүх байхгүй. Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга хоёр өөр өөр намын харьяалалтай байхад ч ийм зүйл болж байгаагүй. Энэ бол Улаанбаатар хотын түүхэнд анх удаа болж байгаа зүйл. Энэ нь хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуулллага үндсэн хуулийн институтын эрх хэмжээг дордуулсан хэрэг болно. Ингэж болохгүй. НИТХ-ын дарга С.Амарсайхан та ийм явдлыг хэрхэвч гаргуулж болохгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга ирээд байхдаа яадаг юм. Юу гэсэн үг вэ. Юу ярьж байгаа юм. Засгийн газрын тэргүүнийг эзгүйд нь орлох албан тушаалтан бол Шадар сайд  байдаг. Өөрөө байгаа үед эрх мэдлээ хэнд ч шилжүүлдэггүй. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагад асуудлыг ийм дорд үзсэн байдлаар оруулж ирж болохгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг ч бид зөрчихгүй. Нөгөө талаар ийм санал оруулж ирсэн Монгол Улсыг Ерөнхий сайдаас НИТХ төлөөлөгч бид  асуулт асууж, хариулт авах эрхтэй. НИТХ-ын төлөөлөгч бол иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэллээ.

Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ч мөн бүлгийн нэгтгэсэн шийдвэрээ танилцуулсан. Ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан. НИТХ-ын  дарга С.Амарсайхан  хурлын даргын бүрэн эрхийн дагуу АН түрүүлж санал тавьсан учраас нэг цагийн завсарлага өгсөн гэдгээ мэдэгдсэнээр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд завсарлалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.