Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Сувд”. Эгэл хэр нь энгүй тод туяарч харагддаг, тунарч үлддэг үнэт чулууг ийн нэрлэдэг.
Намсрайн Сувд – БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн. Анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса юм. “Эхлэл” киноны Хорлоогийн дүр дэлгэцийн бүтээлийн анхных байв гэх түүний түүх нэвтэрхий тольд бий.
Н.Сувд жүжигчин Г.Нарансолонгын багш гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй.

Жүжинчин Нарансолонгын хувьд Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ.
Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.
Жүжигчин бүсгүй хувьд Хайрт багш Н.Сувдтай авхуулсан ховор зургаа сошиал хуудаснаа дэлгэжээ.


