Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Улаанбаатар хот “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдэж байна
Фото

Улаанбаатар хот “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдэж байна

coolBy cool11/30/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм.

Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ба Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх эхний төсөл нь  Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл байхаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Ирина Кравченко нар оролцлоо. Мөн Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах төслийн зөвлөхүүд, оролцогч талуудтай хамтран нийслэлд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээг  тодорхойлох семинарыг зохион байгууллаа.

Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрийн хүрээнд 950 сая еврогийн санхүүжилт хийх боломжтой ба энэ нь хотуудын ногоон хот төлөвлөлтийн бизнес загварыг боловсруулж уг загвараа стратеги төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтэнд нь шаардагдах хөрөнгө оруулалтыг  хийж, техникийн туслалцаа үзүүлэхэд зориулна.

Ногоон хотуудын хөтөлбөр нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон Эдийн Засагт Шилжих аргачлалын нэг хэсэг болох ногоон санхүүжилтийг тэлэх нэг арга зам юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банк 2020 он гэхэд банкны жилийн нийт санхүүжилтийн 40 хүртэлх хувийг ногоон санхүүжилт болгон өсгөхөөр зорин ажиллаж байна.

Тус банк нь Монголд хувийн хэвшил, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар төрөлжсөн эдийн засгийг бий болгохоор ажиллаж байна. Үйл ажиллагаагаа 2006 оноос эхлүүлснээс өнөөдрийг хүртэл Монголд Улсад 1.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар100 гаруй төслүүдийг санхүүжүүлээд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.