Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө, өвөрмөц хоолойтой МУСТА Г.Эрдэнэтунгалаг уран бүтээлээсээ түр хөндийрч, бизнесийн салбарт өөрийгөө сорьж буй. 
Анх дээд ангийнхаа “ах” МУГЖ дуучин Т.Батсайхантай хоршин дуулж гарч ирсэн тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.
40 нас гарсан хойшоо ганц охиндоо эрэгтэй дүү гаргаж өгсөн тэрээр тун удахгүй МАРТ-8 баярыг тохиолдуулан “Сүүтэй энгэрийн аялгуу” нэртэй VIP тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү тоглолтын дуучин бүсгүй ихээхэн бэлдэж, бэлтгэн зохион байгуулж байгаа аж. Тоглолтын тасалбарын үнэ 280 мянган төгрөг буюу 100 $-ын үнэтэй байх аж.
Тоглолтод Г.Эрдэнэтунгалагаас гадна хэд хэдэн уран бүтээлчид багтах юм.

