Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” нийслэлийн зөвлөгөөн боллоо
Фото

“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” нийслэлийн зөвлөгөөн боллоо

coolBy cool05/08/2018Updated:12/09/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд тнилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг урилах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот хүүхдийн байгууллагын тэгш ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Миний бие Улаанбаатар хотын хүүхдийн төлөө зөвлөлийг удирдан ажилладаг. Энэ зөвлөл ээлжит хурлаа хийж тодорхой асуудлууд дээр шийдвэр гарган ажиллаж байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны комданиудын антенуудыг буулгаж, хэт долгионоос хүүхдүүдээ хамгаалах, шаардлага хангахгүй байгаа цахим тоглоомын газруудыг цэгцэлж, хяналтыг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгөн ажиллаж байна. Хүүхдээ сонсох өдөртэй болж, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих хөтөлбөрийг НИТХ-аар батлуулан хэрэгжүүлсэн. Түүнчлэн хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна. Улаанбаатар хот хүүхдийн хүчирхийлэлгүй хот байхын төлөө бүхий л шатанд чармайн ажиллаж байна” хэмээн онцолж байв.

Зөвлөгөөний үеэр Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Гэр бүлийн чанартай цаг”, ОУ-ын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо”, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхмийн ахлах багш М.Нямдорж “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, уриалгаа гаргах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.