Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхныг шагналаа
Фото

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхныг шагналаа

coolBy cool05/18/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан  албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар өнөөдөр шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар гардуулан өгөв. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Та бүхэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтны баярын мэндийг дэвшүүлье. Нийгмийн ажилтан бид бүгд хүнийг хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн гэж ялгалгүйгээр тэдний төлөө бие сэтгэлээ зориулж, тусалж дэмжсэн буянтай, хариуцлагатай ажил эрхэлдэг.  Та бүхний хөдөлмөрийг өнөөдөр төр засгаас үнэлж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг угтан Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Сонгино хайрхан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Баярмаа, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Даваасүрэн нарын 10, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Х.Нямбаяр, Баянгол дүүргийн 19-р хорооны нийгмийн ажилтан Т.Энхтуул, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Батцэрэн нарын 11 албан хаагчийг тус тус шагнав.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 157 дугаар тогтоолоор  “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн тавдугаар сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.