Тодруулбал, яаж харагдах нь миний асуудал биш. Хүмүүс аливааг өөрийнхөөрөө шүүдэг. Харин миний асуудал бол би тайван, аз жаргалтай, өнгөрсөндөө бас одоо байгаа өөртөө сэтгэл хангалуун амьдрах явдал юм гэж Холливуудын хонгор шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй Кэмерон Диаз хэллээ.
Кино дэлгэцнээс завсарлага аваад байгаа тэрээр дэлгэцэнд эргэн ирэх талаар бодох ч үгүй байгаа гэжээ. 8-р сард 50 нас хүрэхээр зэхэж буй алдарт жүжигчин бүсгүй маань “толины минь урд тэрбум бүтээгдэхүүн байгаа ч би нүүрээ бараг угаадаггүй” гэж хошигножээ.
Бусдын харагдах байдлыг шүүмжлэх зуршилтай хүмүүсийг би шүүхгүй. Гэхдээ хэрвээ хэн нэгний яаж харагдаж байгаа нь танд тийм чухал байгаа бол “үргэлжлүүл дээ” гэж тэрээр нэмж хэлжээ. Жүжиглэхээ больсноосоо хойш гадаад төрхөндөө төдийлөн анхаарахаа больсон жүжигчин бүсгүй анх загвар өмсөгчийн тайзнаас амжилтын гараагаа эхэлж байсан билээ. Түүний сайхан биеийн харьцаа одоо ч хэвээрээ байгаа бол дэлгэцийг чимдэг тачаангуй инээмсэглэл, талимаарсан хөнхөр нүд, шаргал үс, ялдам төрх нь түүнээс хаашаа ч яваагүй хэвээрээ байна.