Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

    06/29/2026

    Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

    06/29/2026

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч нарыг ажлаас нь чөлөөлөх үү
Папарацци

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч нарыг ажлаас нь чөлөөлөх үү

Эрхэм админBy Эрхэм админ03/16/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлээ. Тэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн шаардлага хангаагүй, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг С.Л гэх хүнд тэтгэмж олгуулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн есөн сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад нь хэлтсийнхээ орлого, шимтгэлийн байцаагчид нөлөөлөн, түүгээр тэтгэмж бичүүлж, цахим санд шивүүлэн 3.7 сая төгрөг олгуулсан байдаг.

Шүүх тэдний гэм буруутай, эсэхийг өчигдөр хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, хоёр шүүгдэгч давж заалдахгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдэх юм байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.