Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамъянсүрэнг танихгүй хүн ховор.
“Мөрөөдлийн хөлөг онгоц” киногоор олонд танигдсан тэрээр “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр, “Бооцоо” жүжгийн цагдаагийн дүр, “Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч зэрэг олон дүр бүтээж, хэд хэдэн кино найруулсан уран бүтээлч юм.
Тэрээр Япон-Монголын хамтарсан “Чингис хаан” кинонд дүү Сэнгэдоржийн хамт найруулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Одоогоос хэдэн жилийн өмнө Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, хагалгаанд явсан ч одоо биеийн байдал нь сайжирч, уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Ингэхдээ бүр дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргах чанартай уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа аж.
Тэрээр “Би ард түмнийхээ тусаар л өдий зэрэгтэй явна. Тиймээс та бүхний төлөө бүхий л амьдралаа зориулах болно” хэмээн хэлэх дуртай. Түүний гэрэл зургийг сонирхуулж байна.


