Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»НМХГ-ын Батшагай дарга аа мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэн НМХГ-ыг хуурч буй баримттай танилц
Нийгэм

НМХГ-ын Батшагай дарга аа мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэн НМХГ-ыг хуурч буй баримттай танилц

coolBy cool03/17/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Уран ган ХХК-ийн хашаанд баригдаж буй барилга нь дүрэм журам болон аюулгүй байдлын ажиллагааг зөрчиж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

НМХГ-ынхаан “зөвшөөрөлгүй” баригдаж буй барилгын доор үйл ажиллагаа явуулаад байгааг шалгаад өгөөч!!!

Бидний мэдээллийн дагуу НМХГ-аас 2022-03-015-ны өдөр шалгалт хийж өдгөө тус барилгын ажлыг зогсоогоод байгаа юм. 

Зургийн тайлбар: Уран ган ХХК-ийн барилгын ажлыг зогсоосон баримт

Уг нийтлэлтэй холбоотойгоор тус барилгыг бариулж буй иргэн Б.Лхагвасүрэн болон түүний ажилчдын талаарх баримт мэдээллүүдийг уншигчдаас манай сайтад ирсээр байна.

Тухайлбал, Б.Лхагвасүрэн нь

  • Бусдаас мөнгө хүүлдэг,
  • Хэд хэдэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан,
  • Туул голын бургасыг хядсан,
  • түүний “Уран ган” ХХК-ийн хашаан дахь нэг барилга нь газрын маргаантай буюу хэрэг шүүхээр шийдэгдээгүй байхад барилга барьсан
  • Залилагч гэх мэтээр олон баримтыг уншигчдаас ирүүлсээр байгаа бөгөөд бид энэ талаар дараагийн цуврал мэдээллүүдэд баримттайгаар хүргэх болно.

Зургийн тайлбар: Уран ган ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн

Харин энэ удаад бид өмнөх нийтлэлийн үргэлжлэл болгож Б.Лхагвасүрэн төрийн албан хаагч буюу НМХГ-ынхныг хэрхэн хуурсан талаар баримттай хүргэх гэж байна.

Баримт №1. НМХГ-ын байцаагчийг хуурсан нь

Барилга баригдаж байгаа л бол гараашийн давхарт ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй. Харин “Уран ган” ХХК-ийнхан үүнийг үл тоомсорлон зогсоолын үйлчилгээ үзүүлж байсан талаар бид хөндсөн билээ. Энэ асуудлаар НМХГ-ын байцаагчийг тус газарт ажиллахад “Гараашийн зориулалтаар ашиглаагүй ээ. Зөвхөн ажилчдын машин л зогсож байгаа ” гэж худал мэдээлсэн байгаа юм. Гэтэл энэ нь худал болох нь дараах баримтаар нотлогдож байна.

Зургийн тайлбар: Уран ган ХХК баригдаж буй барилгын  гараашийн давхрыг өнгөрсөн жил дулаан зогсоолын зориулалтаар ашиглаж байсан баримт

“Уран ган” ХХК-ийнхан баригдаж байгаа барилгынхаа гараашийн давхрыг өнгөрсөн жилээс эхлэн ашиглаж “хууль бусаар” орлого олж байсан болж таарч байна. Ингэхээр  “Уран ган” ХХК-ийнхан НМХГ-ын байцаагчид худал мэдээлэл өгсөн, хууль бусаар орлого олсон болж таарч байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол хууль бус орлогыг хураан авч, улсын орлого болгодог зохицуулалттай. Тус гараашийн орлого зарлагыг хяналтын камерын бичлэгээр нь шүүгээд тогтоочих асуудал.

Баримт№2 Барилгын зургийн магадлалгүй үйл ажиллагаа явуулж байсан

Барилга барьж байгаа л бол бүх төрлийн бичиг баримтын зөвшөөрлийг авах ёстой байдаг бөгөөд үүний нэг нь барилгын зургийн магадлал юм. Барилгын зургийн магадлалыг Барилгын хөгжлийн төвөөс гаргуулдаг бөгөөд мэргэжлийн хүний дүгнэлт гэж хэлж болно. Хэрвээ барилгын зургийн магадалгаагүй бол барилга хэрхэн баригдаж байгаа нь мэдэгдэхгүй баталгаагүй барилга гэж үзэх үндэслэл болдог байна. Барилга эхлэх зөвшөөрлийн дайтай энэхүү зөвшөөрлийг аваагүй байна гэдэг НМХГ-ыг хуурсаар өнөөдрийг хүрсэн болох нь батлагдсан.

Баримт№3 Өөртөө давуу байдал үүсгэв үү

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Энэхүү зөрчлийг нь  НМХГ-аас 2021 оны 09-р сард илрүүлж, зөрчлийн хэрэг нээж, торгосон түүхтэй. Уул шугамдаа ААН-ээр торгох ёстой байтал хаанаас ч юм гэнэт л н.Мөнхжаргал гэгчийн нэр дээр торгоод өнгөрсөн байгаа юм. Уг нь ААН-ээр торгосон бол торгуулийн хэмжээ өндөр тогтоогдох ёстой. Гэтэл иргэний нэр дээр торгож мөнгө хүүлэгч Б.Лхагвасүрэнд давуу байдлыг бий болгосон байж болзошгүй байна.

Баримт №4 Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгаа барьсаар байв

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгаа эхлүүлсэн. Үүнд нь НМХГ-ын байцаагч торгууль тавьсаар байхад үл тоомсорлон барилгаа барьсаар байсан нь дараах гэрэл зургуудаас батлагдана.

Энэ мэтчилэнгээр “Уран ган” ХХК-ийн НМХГ-ынхныг үл тоомсорлосон үйлдэл удаа дараа гаргасаар байгаа нь тэд мэргэжлийн хяналтын газрыг үл тоомсорлож байна гэх хардлага төрүүлж байна. Нөгөө талаас “Уран ган” ХХК-ийнханд төрийн төмөр нүүрийг үзүүлэх зориг НМХГ-ын дарга Батшагайд дутав уу?

Биднийг уг барилгатай холбоотой эхний нийтлэл бичсэнтэй холбоотойгоор сэтгүүлчийг сүрдүүлэхийг завдсан юм. Үүгээр ч зогсохгүй сэтгүүлчийг гүтгэж байв.

Харин нийтлэлтэй  холбоотойгоор “Уран ган” ХХК-ийнхан түрээслэгч нараа хардаж, өмчид нь халдсан гэх мэдээлэл байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэв.

 Бид “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

Д.Энхсайхан

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.