Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг завшсан хүмүүсийг шалгаж эхэлжээ
Папарацци

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг завшсан хүмүүсийг шалгаж эхэлжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/18/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банк, ЖДҮХС-гаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан дуулианы араас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.


Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болжээ. Гэхдээ ХААДС-гаас олгосон, эргэн төлөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа гэх мэдээлэл бидэнд ирэв.

Хэрэв хууль сахиулах байгууллагынхны мөрдөн шалгалтаар улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлөөгүй нь батлагдвал татвар төлөгчдийн мөнгийг мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд л хумсалж буй баримтыг тодотгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрөөс олгодог хөнгөлөлттэй зээл, тусламж, сангийн хөрөнгийг танил тал, эрх мэдлээрээ талцаж цөлмөдөг жишиг тогтсоныг бататгана гэсэн үг. Урьд нь ЖДҮХС, одоо Хөгжлийн банкны хэдэн тэрбумын чанаргүй зээлийн асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байхад Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу ХААДС-гийн хэдэн зуун тэрбумаар тоологдох хохирол учруулсан асуудлыг хууль сахиулагчид удахгүй ил болгох нь. Тус сангийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаа гэнэ. Тэдний 550 нь компаниуд бөгөөд улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай нь нэлээд олон бий аж.

Улс төр бизнест нөлөө бүхий, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд дараа нь ямар санг тонон дээрэмдэж бидний болон үр хүүхдийн минь ирээдүйг хохироосон гэх мэдээлэл цацагдахыг одоо таашгүй.

Төрөөс олгодог үйлчилгээ нь иргэн, албан тушаалтанд тэгш хүрдэг, зээл, тусламж авсан бол буцаан төлчихдөг нийгмийг бид хэзээ үзэх юм бол доо.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.