Олноо Ааяа хэмээн нэрлэгддэг гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг сүүлийн үед нам гүм амьдрах болсон. Учир сонсвоос тэрээр эмээгийнхээ үүргийн биелүүлээд тун завгүй байгаа гэнэ лээ.
Тэгсэн ч хааяа урлагийнхантайгаа гарч орно гэж байгаа.
Эмээ болсон ч аальгүй характер, ааш сайтайгаа харуулж явдаг нь манай сайтын гэрэл зургийн дуранд буужээ.
Түүний хувьд урлагт 32 дахь жилдээ зүтгэж буй ахмад уран бүтээлчдийн нэг юм. Үеийнхнээсээ толиотой харагддаг тэрбээр 1985 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг төгсөж байжээ.