Нүүр будалтын “OMC Hair world” буюу ДАШТ-ний “Хуримын будалт” төрөлд тэргүүлсэн “Eegii cosmetics” брэндийг үүсгэн байгуулагч Б.Энхчимэг чадварлаг make-up гэдгээрээ алдартай.

Тэрбээр 2013 оноос хойш тасралтгүй энэ чиглэлээрээ ажиллаж буй бөгөөд хэдэн жилийн өмнө найзуудаараа “Diva beauty academy”-ийг үүсгэн байгуулж, нүүр будалтын сургалт, үйлчилгээ явуулж энэ салбартаа эргэлт буцалтгүй орсон байна.
Б.Энхчимэг бүсгүй зөвхөн нүүр будалтаар 300 орчим бүсгүйг будаж байсан байна. Түүний хувьд өөрийн нэрийн брэнд “EEGII COSMETICS”-аа монгол бүсгүйчүүддээ зориулж гаргаад жилийн нүүр үзэж буй юм. Нийт зургаан төрлийн багсны цуглуулга, дан багснууд, багс цэвэрлэгч бүтээгдэхүүн зэрэг 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн үнэтэй бол чанартай гэсэн ойлголт ард хоцорсон гэж тэрээр хамгийн их хэлэх дуртай юм билээ.


