Эх орных нь эдийн засаг хүнд, иргэд олон нийтийнх нь амжиргаа хэцүүхэн байгаа энэ цаг үед зарим үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн халаасаа түнтийлгэхээр улайрч байгаа нь илт.
Тухайлбал, монголын толгой баячуудын нэг гэгддэг “Макс” группын Д.Ганбаатар Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг “СҮҮ” ХХК-ийг хувьчлан авсан билээ.
Бүтээгдэхүүний түүхий эдээ дотоодоосоо нийлүүлдэг тус компани “Миний монголын сүү”-нийхээ үнийг хоёр жилийн хугацаанд 40 хувиар шахуу нэмж 3600 төгрөгөөр олон нийтийн гар дээр хүргэж буйд иргэд бухимдалтай байна. Хэдэн арван саяар мал тоолуулдаг Монголчууд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улсын нэг болох Их Британичуудаас нэг дахин өндөр үнээр сүүгээ авч хэрэглэж байна.
Их Британд яг ижил хэмжээтэй, орц найрлагатай сүү 1950 төгрөгөөр зарагдаж буй бол, эдийн засгаараа дэлхий бүү хэл азидаа доогуур жагсдаг, гуравхан сая хүн амтай монголчууд бид 1 литр сүүг 3600 төгрөгөөр авч хэрэглэж буй нь “Ариун явдал мөн үү?”.
Иймэрхүү ард түмнээ бодохоос илүү өөрсдийн эрх ашгаа эн түрүүнд тавьдаг Үндэсний гэх тодотголтой дээрэмчдэд хариуцлага тооцох эрх мэдэлтэн байна уу. Тэдэнд эмээх байтугай ичих нүүр алга.