Цагтаа “Киви” хамтлагаар овоглогдон явсан үзэсгэлэнт бүсгүй Б.Халиун “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяртай гэр бүл болж, гурван хүүгийн ээж болсон билээ.
Тэгвэл түүний нөхөр дуучин О.Анхбаярын хувьд тушаал дэвшиж, нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогджээ.
Тэрбээр өмнө нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогдон, дүүргийн соёлын ордоны даргаар ажиллаж байсан удаатай.
Дуучин О.Анхбаяр 2020 оны аравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтангадас одон хүртэж байв.