Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Мишээл төвийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нийхэн “Харилцан хүндэтгэе” аянд нэгдлээ
Папарацци

Мишээл төвийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нийхэн “Харилцан хүндэтгэе” аянд нэгдлээ

Эрхэм админBy Эрхэм админ03/23/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ачааллыг багасгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор байгуулагдсан Мишээл экспо төвд дахь “Нэг цэгийн үйлчилгээ”-ний хамт олон Жендерийн үндэсний хорооноос санаачилсан “Харилцан хүндэтгэе” нэртэй нэг сарын аянд нэгджээ. Уг аяны хүрээнд Төрийн үйлчилгээний ажилчид, иргэдэд зориулж өчигдөр буюу энэ сарын 22-нд Жендерийн үндэсний хорооноос “Жендерийн мэдрэмжтэй ажлын байр” сэдэвт сургалт авлаа. Сургалтад 30 гаруй хүн хамрагдсан бөгөөд жендерийн хэвшмэл ойлголтын талаар мэдээ, мэдээллийг авч оюундаа хөрөнгө оруулалт хийсэн юм.
Сургалтын талаар Жендерийн үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн Б.Наранцацрал ярихдаа “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт тавьсны дагуу манай хорооноос сургалт явуулж байна. Жендерийн үндэсний хорооны санаачлагаар энэ гурвандугаар сард “Харилцан хүндэтгэе” аяныг санаачлан зохион байгуулж буй. Уг аянд Мишээл экспо дахь Хан-Уул дүүргийн Төрийн нэг цэгийн үйлчилгээнийхэн идэвх санаачилгатайгаар хамтран оролцож байна. Аяныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болон Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан нэг сарын хугацаанд хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлогтой. “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд олон нийтийг жендерийн хэвшмэл ойлголтоос салгах зорилгоор олон талт нөлөөллийн Төрийн үйлчилгээний ажилтан албан хаагч, иргэд олон нийтэд таниулан ийнхүү сургалт явуулж байна. Сургалтад хамрагдаж буй үйлчилгээний ажилтан, албан хаагчид маань сургалтад сууснаар жендерийн мэдрэмжтэй ажиллаж, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх гэх мэт сэдвээр богино хэмжээний мэдээллийг өгөх болно” гэлээ.
Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор зорьж байгаа гэдгээрээ онцлогтой. Тиймээс төрийн үйлчилгээний ажилтнууд иргэд олон нийттэй харилцаагаа илүү ойр дотно болгоход Жендерийн үндэсний хорооноос хийсэн сургалт илүү нөлөөлнө гэдгийг тус үйлчилгээний төвийн нэгдсэн төвийн Улсын ахлах бүртгэгч С.Баттөгс онцолж байлаа.


Тэрбээр “Манай Хан-Уул дүүргийн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв Жендерийн үндэсний хорооны санаачилсан “Харилцан хүндэтгэе” аянд нэгдсэн. Сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд иргэд болон улсын бүртгэгч нарт жендерийн хэвшмэл ойлголт болон түүнийг тойрсон асуудлуудын талаар мэдээлэл өгч байна. Энэ аяны хүрээнд Мишээл нэг цэгийн үйлчилгээнийхэн маань сургалт авч байна. Цаашид Хан-Уул дүүргийн нэгдсэн үйлчилгээний хэлтсүүдэд шат дараатай арга хэмжээнүүд зохион байгуулагдах байх. Өнөөдрийн сургалтад зөвхөн нэгдсэн үйлчилгээний ажилтан, албан хаагчдаас гадна иргэд олон нийт нээлттэйгээр оролцож байна. “Харилцан хүндэтгэе” аяны үр дүнд төрийн байгууллагын үйлчилгээний ажилтнууд, иргэд хоорондоо харилцаа холбоогоо сайжруулж, нэгнээ хайрлая хүндлэе, хандлагаа өөрчилж, хамтдаа үлгэрлэх байх гэдэгт итгэж байна. Мөн жендерийн талаарх мэдлэг мэдээллийг авъя гэсэн үүднээс уг сургалтыг зохион байгуулж байна. Зөвхөн манай салбар дээр уг аян үргэлжлэхгүй. Нийслэлийн 9 дүүрэг тус аянд хамрагдаж байгааг хэлэхэд таатай байна” гэв.

Сургалтын үеэр Хан-Уул дүүргийн 7-р хорооны Улсын бүртгэгч Ж.Мөнхдулам сэтгэгдлээ хуваалцаж,“Манай Хан-Уул дүүрэг дахь Улсын бүртгэлийн хэлтэс урьд нь цахимаар жендерийн дүн шинжилгээний сургалтад хамрагдан, тодорхой хэмжээний шалгалт сорилыг өгч бүгдээрээ сертификаттай болж байлаа. Энэ удаад Мишээл экспо дахь Улсын бүртгэлийн хамт олон “Жендерийн мэдрэмжтэй ажлын байр” сэдэвтэй сургалтыг зохион байгуулсанд талархалтай хүлээн авч, оролцлоо. Энэ сургалтаар бид жендерийн тэгш байдал, хүйсээр ажилласан мэдээлэл, жендерийн статистик, ажлын байран дахь бэлгийн дарамт зэргийн талаар хичээл сонсож, өөрсдийнхөө жендерийн талаарх мэдээллийг нэмсэндээ баяртай байна. Сайхан сургалт боллоо” хэмээн ярьлаа.
Сонирхуулахад, Мишээл экспо дахь Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв нь иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа хэмнэсэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах боломжийг хангадаг бөгөөд өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг ажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.