Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дэвид Бэкхэм инстаграм хуудсаараа дайны нөхцөл байдлыг дамжуулжээ
Папарацци

Дэвид Бэкхэм инстаграм хуудсаараа дайны нөхцөл байдлыг дамжуулжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/23/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөл бөмбөгийн ногоон талбайн амьд домгуудын нэг Их Британийн од Дэвид Бекхэм 71 сая гаруй дагагчтай өөрийн инстаграм хуудсыг нэг өдөр хөтлөх эрхийг Украины эмчид олгожээ.

Ингэснээр тус улсад дайны нөхцөл байдал ямар байгааг, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эмч, эмнэлэгийн ажилтнуудын нөхцөл байдлын талаар бүтэн өдрийн турш Харьков хотын эмнэлэгээс шууд мэдээллээ.

Давид Бэкхэм 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажиллаж байгаа юм. Түүний инста хуудсаар Украины Харьков хот дахь дайны нөхцөл байдлын талаар ярьсан эмч Ирина: эмнэлэгийн ажилчид 7 хоногийн турш 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа ч бид хүлээсэн үүргээ биелүүлж байна. Дайны эхний өдөр бүх жирэмсэн эмэгтэйчүүд, эхчүүдийг хонгилд нүүлгэн шилжүүлсэн. Бид хамтдаа гурван цагийг аймшигтай өнгөрүүлсэн. Харамсалтай нь бид эрчимт эмчилгээнд байгаа хүүхдүүдийг хонгилд аваачих боломжгүй. Хүчилтөрөгчид суурилсан аврах төхөөрөмж хонгилд байхгүй гэжээ.
Ирина нэрээрээ танил болоод байгаа тэрээр дайны энэ цаг үед эмч нар эмнэлэгийн тусламжийн бүх үүргийг гүйцэтгэж байгааг онцолсон байна. Одоогийн байдлаар Ирина өөрөө тус төвийн дарга төдийгүй хүүхдийн мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж, ачаа буулгаж, ложистикийн чиглэлээр ажиллаж, өвчтөнүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллаж буйгаа хэлжээ. Түүний илгээсэн дайнд нэрвэгдсэн иргэд, өвчтөнүүдийн зураг, дүрс бичлэг алдарт од Дэвид Бэкхэмийн инстаграм хуудсаар дамжин олон нийтэд хүрээд байна.
Дэвид Бекхэм НҮБ-ын хүүхдийн эрх, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 сангаар дамжуулан дайнд нэрвэгдсэн тус улсад яаралтай тусламж үзүүлэхийг уриаллаа. Мөн тэрээр өөрийн гэр бүлийн зүгээс дайнд нэрвэгдэгсдэд хандив өгсөн байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.