Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор өчигдөр 42 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Түүний хувьд өдгөө ихэр охидын хамт эх орондоо амьдраад багагүй хугацааг үдсэн бөгөөд монгол залуутай гэр бүл болсон.

“Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр”,” Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсанаас хойш даруй 20 орчим жил өнгөрчээ.
“Нас л нэмэгдсэнээс биш би яг хэвээрээ” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан тэрээр үүнийгээ ч баталж нас бол тоо гэдгийг харуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг билээ.
Хоёр ихэр охидын ээж, дуучин Э.Минжинсорын сүүлийн үеийн фото зургуудаас сонирхуулъя.

