Монголын хамгийн царайлаг ламаар тодорсон Б.Цэдэн-Иш буюу Наро Банчэн гэгээнтэний хойд дүр өдгөө өөрийн зардлаар олны танил сүсэгтнүүдээ Энэтхэг орноор аялуулж байгаа аж.
Уг аялалд МУГЖ Л.Болдбаатар, Г.Ариунбаатар, жүжигчин М.Баярмагнай, дуучин Алтанжаргал, имфлюсер Б.Цэцэг гэх мэтчилэн 55 хүн багтжээ. Тэдний хувьд Төвд, Энэтхэг лам нарын аж байдал, хоололт, ёс заншил зэрэгтэй танилцаж буй бөгөөд өөрийн сүсэг бишрэл, бурханы зам мөрийг баримтлах ёсзүйгээс суралцах юм байна.