Монголын урлагт хөөрхөн бүсгүйчүүд бишгүй олон.

Тэднээс өхөөрдөм төрх, эелдэг харизмаараа ялгардаг жүжигчин бол О.Дөлгөөн. Өдгөө 30 насны босго алхсан тэрбээр дахин театрын тайзнаа эргэн ирж буй бололтой. Шинээр тоглогдох жүжгийн гол дүрийг бүтээж буй аж.

Жүжигчин бүсгүйн хувьд одоогоос 7 жилийн өмнө УДЭТ-т орчин үеийн Жульяттагийн дүрийг бүтээснээс хойш дахин театрын тайзнаа гараагүй байсан юм. Учир нь тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ыг зорьж мэргэжил дээшлүүлээд ирсэн.
Ирснээсээ хойш 2 жил орчмын хугацаанд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа билээ.

