Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг эрүүгийн хэрэгт шалгаж байна
Папарацци

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг эрүүгийн хэрэгт шалгаж байна

Эрхэм админBy Эрхэм админ03/24/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж буй Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага татвар төлөгчдийн болон компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг гарын салаагаар урсгах явдал тасрахгүй байгаагийн илрэл нь дээрх албан тушаалтны хэрэг болох бололтой. Өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн.

 

Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захиралд энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн олон арван бичиг баримтыг нь хураан аваад зогсохгүй баривчилж авч явсан гэнэ.Э.Номинчулууныг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тус уурхайнхан болон цагдаа, прокурорынхноос лавлахад шалгаж буй нь үнэн гээд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.

Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл бий. Үнэн, худлыг нь хууль сахиулах байгууллагынхан шалгалтаараа тогтоох биз” гэсэн юм.
“Тавинлан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан тухай www.tender.gov.mn цахим хуудсанд бичжээ.
“Тавинлан” ХХК-ийн захирал нь Х.Цогнойжамц, хувьцаа эзэмшигч нь түүний эхнэр Ц.Оюунчимэг нар байдаг. Тус компани нь Хан-Уул дүүргийн нутагт “Алтаргана” хотхоныг барьж ашиглалтад оруулсан аж. Тус хотхоныхоо байрнаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд сэрдэгдэж байгааг ч нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд хэлэв.

Түүнчлэн “Хууль сахиулах байгууллагынхан нэгэнт Э.Номинчулууныг шалгаж эхэлснийх эхнэр Цэцэгмаагаа “Багануур” ХК-ийн эрэлт хэрэгцээтэй, хамгийн их мөнгө эргэлддэг гэх түлшний нягтлан бодогчоор ажиллуулаад багагүй хугацаа өнгөрөөж буйг нягтлах нь зөв гэж нэмж хэллээ.
Юутай ч “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж. Шалгалтын үр дүн, хууль хяналтын болон шүүх хэрхэн шийдвэрлэж буйг бид цаг тухайд нь мэдээлж байх болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.