Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

    06/29/2026

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

    06/29/2026

    Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

    06/29/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Авъяаслаг, амжилттай яваа залуу уран бүтээлчээ дэмждэггүй Соёлын сайд
Папарацци

Авъяаслаг, амжилттай яваа залуу уран бүтээлчээ дэмждэггүй Соёлын сайд

Эрхэм админBy Эрхэм админ03/28/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хувийн телевизээрээ төрийн ажлыг төсвийн мөнгөөр хийдэг, танил талаа давуу эрх гарган шагнадаг гэх зэрэг “мэдрэмжгүй” ажлууд яваа хүн бол Соёлын сайд Ч.Номин. Баян айлын охин гэгддэг түүний өмнөх дуулиан тасраагүй байхад түүнд хаягласан гомдлууд сошиал хуудаснаа хөврөх болов.

Тэрбээр өөрийн улс үндэсний нэрийг дэлхийд гаргаж яваа залуу авьяаслаг залуу уран бүтээлчдээ дэмжиж туслах нь бүү хэл, авьяас чадварыг нь үнэлж байгаагүй ажээ.
Тухайлбал, удахгүй Итали улсын Тревисо хотод зохион байгуулагдах 14 дэх удаагийн олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцох Хил хамгаалах байгууллагын 0224 дүгээр ангийн дуу бүжгийн чуулгын залуу уран бүтээлч Ч.Есөнхандыг дэмжиж туслахгүйгээр барахгүй, огт тоон хэлэлцэхгүй байгаа аж.
Ч.Есөнхандын хувьд ОХУ-ын Москва хот дахь П.И. Чайковскийн нэрэмжит Цетральная Музыкальная Школа болон Монгол Улсын Консерваторт суралцаж төгссөн. Мэргэжлийн төгөлдөр хуурч. Тэрбээр 18 дахь жилдээ төгөлдөр хуураар хичээллэж байгаа нэгэн юм. Энэ хугацаанд АНУ-ын таван мужаар өөрийн аялан тоглолтыг хийсэн. Мөн Итали, Испани, Франц, Герман зэрэг улсуудад эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож, I,II,III –р байранд шалгарч байсан амжилттай. Одоогоор Хил хамгаалах байгууллагын 0224 дүгээр ангийн дуу бүжгийн чуулгат ажилладаг юм байна.
Тэрбээр CITTA DI TREVISO нэртэй тэмцээнд дөрөвдүгээр сарын 01-03-ны өдрүүдэд оролцох эрх авсан ч явж амжаагүй байна.

Түүний төлөвлөгөөгөөр энэ сарын 26-нд нисэх төлөвлөгөөтэй байжээ. Учир нь санхүүгийн асуудалтай тулгарсан байна.
Ч.Есөнханд Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо шаардлагатай зардлыг хувиасаа гаргаж оролцдог байжээ. Гэвч энэ удаа боломжгүй байгаа аж. Тэрбээр Монгол Улсын тэргүүлэх зэргийн 100 гаруй компани руу санхүүгийн дэмжлэг хүссэн, хамтарч ажиллах хүсэлт илгээсэн боловч 10 компани нь дэмжлэг үзүүлэхээс татгалзсан хариу илгээсэн бол 90 гаруй компани нь ямар ч хариу илгээгээгүй гэнэ.

Харин “Premier tailor” компани тэмцээнд оролцох болон байрлах газрын зардлыг ивээн тэтгэж байгаа ажээ.
Уг асуудлаар уран бүтээлч Ч.Есөнханд Соёлын яаманд хандсан байна.
Гэвч манай “хэлбэр” хөөсөн хээнцэр Ч.Номин сайдтан “Энэ жилийн төсөв батлагдсан. Санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх боломжгүй. Зөвхөн бичиг баримтын асуудалд туслах боломжтой” гэсэн хариу илгээсэн. Мөн Ч.Номин сайд биечлэн уулзах боломжгүй гэжээ.
Угтаа Соёлын сайд Ч.Номинд Монголын соёл урлагийн төлөө гэх сэтгэл зүрх байсан бол, жилийн төсөв дууссан ч хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөнөөсөө өчүүхэн хэсгийг өгдөггүй юмаа гэхэд баячуудын дунд өндөр такстай, хандивын хүлээн авалтыг хийж мөнгө босгон залуу уран бүтээлчдээ өгч дэмжиж болох байлаа. Харин мань сайдад тийм ухамсар, сэтгэл дутжээ. Ийм хүнээр соёл урлагийн салбарынхан толгойлуулж яваа нь даанч харамсмаар…

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.