Алдарт жүжигчнийг биеэ барьж чадахгүй хүргэсэн бүтэглгүй хошигнолыг ихэвчлэн инээдмийн дүр бүтээдэг жүжигчин Крис Рок хэлжээ. Тэрээр Вилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смитын хуссан үсээр хошигносон нь Вилл Смитийн гэр бүлийн хувьд инээдтэй байсангүй. Алдарт жүжигчин маань тайз руу шууд алхаж, Крис Рокын нүүрэнд цохиод авсан. Хошигнолыг бас энэхүү алгадалтыг сайн ойлгоогүй үзэгчдийн танхим “бантсан” инээдээр дүүрсэн.
Рокыг алгадаад буцаж суудалдаа суухдаа Вилл Смит амнаасаа эхнэрийн минь нэрийг гаргахгүй байхыг хатуухан анхааруулж, хараалын үг хэлсэнд түүний микрофоныг хаахад хүргэсэн.
Алдарт жүжигчний эхнэр халимаг, халзан үсний засалттай явдаг. Учир нь тэрээр үс халцардаг аутоиммун өвчинтэй тэмцэж яваа билээ.
Тайзан дээрх алгадалтаас хойш 40 минутын дараа Смит тайзан дээр эргэн ирж, Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гардан авч, нийт нэр дэвшигчид, кино академийнхнаас уучлалт хүссэн боловч, Крис Рокоос уучлалт гуйсангүй.