Уран цэцэн үгээрээ улс олныг баясгадаг Б.Пүрэвсүх буюу Шинэ цагийн ерөөлч Сүхээг танихгүй хүн ховор. Ард түмнээсээ “танхай ерөөлч”, “шинэ цагийн ерөөлч” зэрэг тодотгол хүртсэн тэрбээр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат.
Урьдаас бэлдсэн үгсээ уран цэцэн уншлаа гэж байнгын шалгалт, сорилттой тулгарч байдаг тэрээр ерөөсөн хүмүүсийн жаргалтай царайг харж кайф авч байдаг гэнэ лээ.
Түүний хувийн амьдралын сонирхвол, тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүний гэргийг Д.Шүр гэдэг үе тэнгийн “үхэр хонь” жилтэй бүсгүй байдаг.
Танхай ерөөлчийн хувьд урлагт орж ирсэн нь тэртээ 2010 оны эхээр. Анх дуучин BX-ыг дууриаж дуулдаг байсан тэрбээр дуучин залууд зэмлүүлснээс хойш “Соронз” хэмээх хамтлагийг байгуулж хэд хэдэн уран бүтээл гаргасан. Улмаар өөрийн авьяас дээр дөрөөлж ерөөлийг урсгах болжээ