МУГТ Э.Бадар-Ууган МҮОХ-ны дэргэдэх “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын зориулалтаар баригдсан барилгыг хувьдаа авч, 2015 онд Япон улсын иргэдтэй хамтарч “Өөжинмед” гэх үр шилжүүлэн суулгах эмнэлэг болгон үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр өөрөөр тус эмнэлгийг хувьдаа хууль ёсны дагуу хувьчилж авсан хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэн ч, ганц ч баримт нотолгоотой зүйл дэлгэж үзүүлээгүй юм. Тус эмнэлгийг МУГТ Э.Бадар-ууганы эхнэр Х.Азжаргал хариуцан ажлуулдаг.
Анх “Тамирчны нөхөн сэргээх сувилал” нэртэй таван давхар,1980 мкв барилгыг МҮОХ-ны хөрөнгөөр барьж байсан ба тус холбооны нэр дээр байдаг байжээ. Энэхүү 4 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй барилгыг Э.Бадар-ууган “МҮОХ-ны өмнөх удирдлагуудаас худалдан авсан хулгайлаагүй” гэдэг боловч хэдэн төгрөгөөр хэрхэн яаж худалдан авсан тодорхойгүй.
Иймд энэхүү асуудалд яагаад чухам холбооны хөрөнгөөр босгосон тус сувилал нь хаагдсан болоод яаж хэрхэн авсан талаар хариулж чадахгүй байгаа вэ гэдэг томоохон асуудлыг үүсгэж байна. Анх 2015 онд “Өөжинмед” гэх үр шилжүүлэн суулгах эмнэлгийг үүсгэн байгуулж 2018 онд Хан-Уул дүүрэгт дахин нэг салбараа ч нээж амжсан аж. Мөн тэрбээр Олимпын хорооны дэргэд байрлалтай асуудалгүй барилга тул надад ээлтэй гэж бодсоны үндсэн дээр авч, эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан ч гэж ярьж байсан удаатай байна.
Ямартаа ч, тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийг зориулалтын бусаар ашиглаж, албан тушаал нэр хүндээ ашиглан эхнэртээ “бэлэг” болгон өгсөндөө ичих хэрэгтэй, Э.Бадар-Ууган гавьяатаа.

