Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжавыг шалгаж дууслаа
Папарацци

ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжавыг шалгаж дууслаа

Эрхэм админBy Эрхэм админ03/30/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАҮЗЗ)-ийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгч Э.Золзодмаа нь гүйцэтгэх захирлаар ажилладаг, Ж.Төгсбаяр гэх хүний нэр дээр байгуулсан “Түмэн наяд хайрхан” компанид давуу байдал бий болгож, дээрх зөвлөлд 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

ХСУХАТАҮЗЗ-ийн даргыг Ерөнхий сайд томилдог аж. Э.Пүрэвжавын хувьд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны 51 дүгээр захирамжаар уг албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа уг хэргийг өдүүлсэн аж.

Тодруулбал, иргэн Ж.Төгсбаярын нэр дээр 2016 оны тавдугаар сарын 20-нд байгуулсан, Э.Золзодмаа гүйцэтгэх захиралтай компанитай 2016 оны зургадугаар сард нэг жилийн хугацаатай сарын дөрвөн сая төгрөгөөр талбай түрээслэх гэрээ байгуулж, “Union building” барилгад 300 ам метр ажлын байр түрээсэлжээ. Гэвч түүнийгээ цааш нь дамжуулан 7.5 сая түрээслэх давхар гэрээ байгуулж, 2017 оны гуравдугаар сард төлбөрийг нь бүрэн шилжүүлэн 94.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй. Уг нь түрээслэгч байгууллагатай гэрээ хийхдээ “Түрээслэгч нь өөрийн түрээслэсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэсэн заалт оруулсан ч Ж.Төгсбаяр, Э.Золзодмаа нар зөрчсөн гэдэг. Уг нь энэ хэргийг өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгч С.Оюунчимэг хэргийг прокурорын хяналтад буцаасан байдаг.

Шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг дуусгаад прокурорын байгууллангаас ХСУХАТАҮЗЗ-ийн дарга асан Э.Пүрэвжав, түүний эгч Э.Золзодмаа, иргэн Ж.Төгсбаяр нарт Эрүүгийн хуулийн 17.4-т заасан эд хөрөнгө завших, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.