Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»“Гэнэн” сахилтай Наро Банчэн гэгээтэний төрсөн өдөр тохиож байна
Сонин хачин

“Гэнэн” сахилтай Наро Банчэн гэгээтэний төрсөн өдөр тохиож байна

Эрхэм админBy Эрхэм админ03/31/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэнгийн гэгээнтэний 32 насны төрсөн өдөр тохиож байна. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.


Наро Банчэн Гэгээнтэн XVII жарны “Цог нигуурт” хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ.
13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна. Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ. Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн байна. 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Энэтхэгт бурхны шашны номд сурч байгаа бөгөөд коронавируст цар тахлын улмаас 2019 оны долоодугаар сараас одоог хүртэл Улаанбаатар хотод байгаа.
2015 оны 06 сарын 29-ний өдөр Наро Багчэн гэгээнтэн 10 минут бясалгал хийж байгаад ган сэлмийг 600 хүний өмнө мурийлган харуулжээ. Энэхүү сэлэм Говь-Алтай аймгийн музейд хадгалагддаг байна.
Наро Банчэн гэгээнтний ган сэлэм мурийлгасан тухай МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл “Дэлхийн олон шашинд Мосе Шатаж буй бутнаас гарсан сахиусан тэнгэртэй уулзсан, Есүс Онгон эхээс төрөөд усан дээгүүр явдаг, үхээд гурав хоногийн дараа амилсан, Мухаммед нисдэг мориорой тэнгэрийн оронд очиж Аллахтай уулзсан гэдэгт дэлхийн 2-3 тэрбум хүн итгээд Христ итгэлт, Мусульман гээд явж байна. Шашинд ер бусын далдын хүчний тухай ойлголт байдаг” хэмээн тайлбарласан.
Далай багшаас гэнэн сахил буюу хар хүний сахил хүртэж Данзанлхүндэв гэдэг нэр авчээ. Үүнд архи уухгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, амьтны амь таслахгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байхгүй зэрэг багтана.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.