Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ” төслийн эхний ээлжин 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно
Фото

“ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ” төслийн эхний ээлжин 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно

coolBy cool06/15/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцав.

2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ, офиссын зориуалт бүхий барилгатай байхаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчээр БАРМОН ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 37 айлын газрыг чөлөөлж, 234 айлын хоёр блок брилгын ажил явагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж газраа чөлөөлсөн айлуудыг оруулахаар болсон байна. Ирэх 2020 он гэхэд 828 айлын орон сууц буюу 9 блок ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тус төсөл нь нийт 39.7 га буюу 581 нэгж талбар бүхий газарт хэрэгжих юм.

“Дулаан хангамжийн хэсэгт тулгамдаж байгаа асуудал байна. Ус дулаан дамжуулах төв-2 гэдэг дулааны төв ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Эрдэнэсуварга компани газар чөлөөллөтөд дээрээ асуудал үүсгэж байгаа. Үүнийг БХБЯ болон нийслэлтэй хамтраад зохих арга хэмжээг авч байна. Дулааны холбох чигийг Улаанбаатар дулааны сүлжээтэй ярилцаж байгаа. эдгээрийг шийдчихвэл ажил сайн явагдаж байна” хэмээн “Наму дэвжих” ХХК-ийн ерөнхий инженер Г.Ганбаатар ярилаа.

Шинэчлэл хороолол төслийн хүрээнд иргэдийн газрыг метр 2ыг нь 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр 0.7 газартай өрх газраа 140 гаруй сая төгрөгөөр худалдаалж байгаа юм. Мөн газраа чөлөөлсөн айл өрхийг түрээсийн байранд хамруулаад эхэлсэн байна. Цаашид дулааны эх үүсвэрийг төвийн шугамтай холбох, 800 метр замыг засах, гол булгыг эргийн боолт хийж халиа үүсгэх ажлуудыг хийх шаардлагатай төслийн хэрэгжүүлэгчид хэлж байсан юм.

“Энэ төслийн шугам сүлжээний асуудал дээр нийслэл болон БХБЯ маш ихээр дэмжин ажиллаж байгаа. Эх үүсвэрт холбох ажил удаашралтай явж байна. Ирэх есдүгээр сард холбогдоно. Айлууд орон сууцанд орох нөхцөлтэйгээр чөлөөлсөн. Эхний ээлжийн орон сууцанд 80 гаруй ай орохоор байгаа” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат ярив.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс богино хэмжээний замын асуудал, орчны тохижилт гэх мэт жижигхэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна. Энэ ажлуудыг цаг алдалгүй дэмжээд өгвөл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломж нь бүрдсэн байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, зам дэд бүтцийн асуудлыг шийдэж өгнө. Төсөвт суулгахыг нь  суулгана. Түүнээс наана боломжит хэлбэрээр санхүүжилтийг нь шийдэж, нийслэлээс шалтгаалах ажлуудыг нь дэмжиж ажиллана” хэмээв.

Төслийн хөрөнгө оруулалт 203 сая америк доллар. Төслийн нийт ашиг 132 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Мөн энд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 120 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.