Урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхөөрөө ялгарч харагддаг дуучин бол дуучин Ука. Өдгөө 43 настай тэрбээр хэдэн жилийн өмнө Г.Эрдэнэчулуун гэх дүүмэд хэрнээ, чинээлэг эртэй гэрлэж хүү охин хоёртой болсон. 
Тэгвэл өнөөдөр түүний нөхөр болон хадам аавтай холбоотой ноцтой мэдээлэл хэвлэлд гарсан байна. Түүний хадам аав З.Ганбаатар 4.3 тэрбумын хахууль бусдаас авч, хуурамч гэрээ байгуулан хүү Г.Эрдэнэчулууныхаа оффшор компанийн дансаар авсан нь баримттай цацагджээ. Уг асуудалд дуучин Ука ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн гэх мэдээлэл байна.
Дуучин бүсгүйн нөхрийн хувьд өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд эхнэр хүүхдээ орхин Укаг сонгож гэр бүл болсон гэх мэдээлэл байдаг.


