Урлагийн салбарт сүүлийн жилүүдэд үзэгдэж харагдахаа больсон МУГЖ хошин урлагийн нэрт мастер Б.Туяа өдгөө 64 настай.
Тэрбээр нүүрэндээ саяхан алмазан утас суулгасан бөгөөд тав хоногийн үр дүнгээ харуулжээ. Жүжигчин эмэгтэйн хувьд анх 1974 онд “Нэг ангийн хоёр” кинонд тоглож урлагт хөл тавьж байсан.
Залуу халуун насандаа цаг үеийнхээ хөөрхөн бүсгүйчүүдийн нэг явсан түүнийг хошин урлагийнхан “ээж” хэмээн авгайлдаг. Тэрбээр хошин шог тоглохоос гадна бие даасан уран уншлагын бүтээл гаргаж байсан билээ.