Монголын үйлчилгээний салбарт УИХ-ын гишүүн С.Батболдын гэр бүл БНСУ-ын сүлжээ дэлгүүр болох Емарт худалдааны төвийг оруулж ирсэн нь хэрэглэгч олны таалалд нийцсэн.
Өдгөө үйл ажиллагаа гурван салбартай явуулж буй тус дэлгүүр сайн чанарын жимс, хүнсний ногоог хэрэглэгчдэд нийлүүлдэг гэдгээрээ алдартай. Гэвч заримдаа “Цочир хямдрал” нэрийн дор хугацаа нь өнөө маргаашгүй дуусах шахсан бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь энүүхэнд. Мөн тус тодолголоороо олон тооны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд “шахдаг”.
Хэзээнээс хямралд дуртай монголчууд бид өмнөх үнийг нь тэр бүр анзааралгүй “Цочир хямдрал” гэх улаан шошготой бараа бүтээгдэхүүн рүү сарвайх нь гэм биш, зан гэлтэй. Монголчуудынхаа сэтгэлзүйн онцлог дээр “тоглолт” хийж, барааныхаа үлдэгдлийг шахдаг тус дэлгүүрийнхэнд үнэндээ хүн чанар алга.
“Цочир хямдрал” гэх шошготой бүтээгдэхүүний зарим нь хааяа өмнөх үнээсээ огт хямдраагүй байх нь элбэг.

