Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос/ММСУХ/ энэ жил ес дахь удаагаа тус уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд хурдан морины уралдааныг морин уралдаан төвтэй, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэсний их өв соёлыг цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилгоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9”, Монгол уяач-2022” нэртэйгээр зохион байгуулж байна.
Уралдаан энэ сарын 23-нд эхэлсэн бөгөөд энэ хоёр хоногийн дараа буюу энэ сарын 25-нд өндөрлөнө.

