Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж байгаа билээ. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.
Хятадуудаас бага бус хэмжээний авилга авсан гэгддэг тэрбээр сүүлийн үед ичээнээсээ гарч энд тэндэхийн олон нийтийн арга хэмжээ, хүлээн авалтад эхнэртэйгээ явж харагдах болжээ. Энэ удаад ч мөн эхнэртэйгээ нэгэн хүлээн авалтад оролцож байсныг манай сайтын папараци дурандаа буулгасан байна. Хэрэг нь шийдэгдээгүй байхад ийнхүү олны дунд орж, баярлаж цэнгэж яваа нь “бат артай” хүний шинж биз. Сэтгүүлзүйн ёс зүйн үүднээс Төрөөс хөлжсөн “хурган дарга” асан Ж.Пунцагийн эхнэрийнх нь зургийг энэ удаад бид нийтлэсэнгүй.