Засгийн газраас “Кью Эс Си” ХХК-ийн концессоор эзэмшиж байсан ” Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сахал Эрдэнэбилэгийн өмчүүдийг төрд бүртгэсэн байна. Энэ хүрээнд түүний “Bly Skay” товерийн найман давхарын нийт талбайг төрийн өмчид бүртгэжээ. Энэ эзэмшлийн газрыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ийн мөнгөөр худалдан авч “Кью Эс Си” компани нь оффис болон түрээсийн байдлаар ашиглаж байжээ.